Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Юрген Клоппыг ирэхээс өмнө Ливэрпүүл минь ямар байдалтай байлаа? Топ4-төө орж чаддаггүй, Аваргуудын лигийн эрхгүй, дур нь хөдөлсөн дундаж клубууд Анфилдад ирж, даам гарчихаад буцдаг, тийм л клуб байлаа.

Клопп ирснээр энэ клубыг байх ёстой тэр л сууринд нь эгүүлэн суулгав. Аваргуудын лигт сайхан үзчихдэг байсан Рафагийн Ливэрпүүл 2009 оны өвөл төгсгөл болсон. Тэр цагаас хойш 2014 онд л Рожэрстой цуг Ав.лигт орсон ч хэсгээсээ гарч чадаагүй.

Ливерпүүл,Тоттэнхэм багуудад хагас шигшээн сугалааны үйл ажиллагаа явагдаж дуусахад маш бага боломж харагдаж байсан юм. Эхний тоглолтын дараа бүр ч найдлагагүй болсон мэт байлаа. Магадгүй хөгжөөн дэмжигчдээс нь хүртэл цөөн тооны хүмүүс итгэж байсан байх. Гэвч дараагийн 90 минутад хоёр баг гайхалтай тоглолт үзүүлж Мадрид хотыг зорих эрхээ авч чадсан. Бямба гаригт "Ванда Метрополитано" цэнгэлдэхэд улирлын хамгийн чухал тоглолтдоо оролцоход бэлэн болжээ. Энэ тоглолт хоёр багийн хувьд улирлын үр дүн бүх зүйл нь байх болно.

Доор өгүүлэгдэх түүхээс миний гэр бүлийн талаар бүхнийг та бүхэн мэдэж авах болно.

1998 онын Дэлхийн аварга. Би 5 настай. Ах Муриэл маань 10-тай. Бид хамтдаа Бразил, Голландын эсрэг тоглосон хагас шигшээ тоглолтыг авга эгчийндээ хамтдаа үзэцгээж, мэдээж том баяр тэмдэглэв. Авга эгч маань бүх хоол ундыг бэлтгэж, хүн бүрт хүрэхүйц том бялуу хийсэн байлаа.

Тоглолт, торгуулийн цохилтоор шийдэгдэхээр болоход авга ах, аав хоёр маань бараг галзуурахад бэлэн байв. Тэдэнд маш хэцүү байсан учраас, сууж ч чадахгүй байсан юм.
Таффарэл сүүлийн цохилтыг хаамагц, аав минь хар тэнхээгээрээ хашхирч, зочны өрөөнөөс, гал тогооны өрөө рүү гүйн орсноо яасан гээч? Нөгөө том бялуу руу нүүрээ шааж орхих нь тэр. Дараа нь нүүр дүүрэн бялуу болсон хүн, эргэж зочны өрөө рүү гүйн орж ирмэгцээ “Бид финалд хүрлээ, Бид финалд хүрлээ” хэмээн хашхирч байсан юм.

Юрген:

"Бид ямар арга барилаар тоглох вэ гэдэг дээр бат нэг санаатай болсон. Энэ бол биднийг ялалтад хүргэх арга барил гэж.. Гэхдээ энэ нь ямар ч баталгаа өгөхгүй, уучлаарай. Тэр тусмаа ПЛ-д энэ бат санаа баталгаа болж чадахгүй. Ман ситид ч баталгаа байхгүй ш т, Тоттенхамд ч адил. Тэдэнд зүгээр л Сити бид хоёр шиг түрүүлэх том боломж байна. Энэ гурав аваргын төлөө өрсөлдөж байна. Эцэст нь хэн нь торойж гарахыг би мэдэхгүй. 

Виржил Ван Дэйк саяны Ливерпуулд өнгөрүүлсэн хагас улиралд гаргасан тоглолтоосоо илүү тоглолтыг цаашид гаргаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа гэв.

Зуны амралтаа дуусгаж бүтэнсайнд Мелвуудэд багтайгаа нэгдэхээр ирсэн Виржил Ван Дэйк, Жиоржино Вэйналдум хоёрыг харсан Клопп 'миний [амьдрал өдөр] ирэх тусам сайжирч байна' гэж инээмсэглэсээр тэрээр Голланд тоглогчдоо халуун дотноор тэвэрсэн юм. Энэ нь мэдээж хэрэг Герман мэргэжилтэний сэтгэлийн илэрхийлэл болох 'та 2 бол маш чухалгол тоглогчид юм шүү' гэсний дохио байв.

Улирлын дараа Голландын шигшээ баг нөхөрсөг тоглолт хийсэн тул Ван Дэйк, Вэйналдум нарын амралт бага зэрэг хойшлогдсон болохоор тэд бусад ДАШТ-д оролцоогүй тоглогчдоос 6 хоногийн дараа ийнхүү бэлтгэлд гарч эхэлж байгаа юм.

Улирал дуусмагц бүгд л наймааны цонхын чимээг чих тавин, Ливэрпүүлтэй холбоотой ойр ажиллаж байдаг сэтгүүлч нийтлэлчдийг юу мэдээлэхийг тэсэн ядан хүлээдэг бол Ливэрпүүлтэй холбоотой гэх сэтгүүлчид маань энэхүү Майкл Эдвардсын хөдөлгөөн бүрийг анхааралтай ажиглаж байдаг гэхэд хилсдэхгүй.

Тэгвэл Фабиньогийн наймааг зарласны дараа Набил Фэкир Ливэрпүүлтэй нэгдэхэд тун ойр болоод байгаа энэ үед, хөшигний цаана бүх яриа хэлэлцээрийг хийж, Ливэрпүүлд ирэх шинэ тоглогчидтой, залуу авьяастнуудыг авчрах ажлыг зохицуулж явдаг яг өнөө цагийн баатраар нэрлэгдээд байгаа Майкл Эдвардс гэж яг хэн болох тэр Ливэрпүүлд ямар ажил амжуулж байдаг талаар, түүний ажлын, амжилтын замналаас товч хүргэе.

Ливэрпүүл 2017-18 оны улиралд нийт 56 тоглолтонд оролцож, 135 гоол оруулсан бөгөөд 8 дахь удаагаа Европын аваргын финалд шалгарчээ.

3 – Ливэрпүүлийн тоглогч энэ улиралд хэт-трик хийсэн. Филиппэ Коутиньо (Спартакийн эсрэг), Садио Манэ (Португийн эсрэг), Мо Сала (Уотфордын эсрэг, үнэндээ покэр хийсэн)

5 – Сэлгээнээс орж ирсэн тоглогчийн оруулсан гоол. Мо Сала, Даниэл Старриж нар тус бүр 2-ыг, Алэкс Окслэйд-Чэмбэрлэйн 1-ийг ...

5 – Тоглогч клубын төлөө анхны тоглолтондоо оролцсон. (Алэкс Окслэйд-Чэмбэрлэйн, Анди Робэртсон, Мо Сала, Доминик Соланкэ, Виргил Ван Дик)

8 – Ливэрпүүл 8 удаа Европын цомын финалд шалгарсан бөгөөд тэднээс илүү олон удаа финалд хүрсэн баг 4 байдаг.

Клопп анх ирэхдээ ингэж хэлж байв.Тухайн үеийн нөхцөл байдлийг эргэн дурсвал клубын байр байдал фэнүүдийн хандлага одоогийнхтой харьцуулвал газар тэнгэр шиг ялгаатай байжээ.

Мэрсисайдийн дэрбиг үзчихээд халамцуухан сууж байхдаа Клопп Ливерпүүлийн жолоог атгахаар боллоо гэсэн мэдээг анх олж хараад өөрийгөө чимхэж үзмээр санагдаж байсан юмдаг.

Дортмундын ажилаа хүлээлгэж өгөөд удаагүй байсан Клоппыг тухайн үеийн Ливерпүүлд ирнэ гэдэгт итгэж өгөхгүй байсан хэрэг.Мартинез,Рожэрс хоёроос сонголтоо хийж байсан клубт шүү дээ.

Европын ИХ ГУРВАЛ гэж болно биз дээ одоо бол. 

Анх удаа СЛ-д гурван тоглогч 9 дээш гоол, рекорд.

Багаараа 44 гоол Европт, багийн рекорд.

Ливэрпүүлийн Аваргуудын лигт үзүүлж буй амжилтын түлхүүр нь Жордан Хэндэрсон – Ахлагч бол талбайн гадна ч, дотор ч багийн залуусынхаа удирдагч нь байдаг.

  • Ливэрпүүл, Ромаг 7-6 –ийн харьцаатай буулган авч Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд шалгаран үлдлээ.
  • Улаанууд Ла Лигийн аварга Реал Мадридтай, 5-р сарын 2-ны өдөр Киев хотноо Европын аварга хэмээх эрхэм цолны төлөө халз тулах болно.
  • Жордан Хэндэрсон, Стадио Олимпико цэнгэлдэхэд 10 дахь удаагаа Ливэрпүүлээ ахлан талбайд гарсан.
  • Эдүгээ Хэндо улаануудын хувьд үнэлж баршгүй чухал хүн болжээ.

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх