Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Роматай хийсэн тоглолтонд хожигдож хожигдолгүй цуврал зогссон ч финалд үлдэж чадлаа.Скомина гэж Словени шүүгчийн удирдсан тоглолтонд хождоггүй гэсэн цуврал ч үргэлжилэв.Рома ч байдагаа гаргаж эцэсээ хүртэл үзлээ.

Улирлын эхэнд Ливерпүүл Европын хамгийн том тэмцээний хагас шигшээд үлдэнэ гэж ер нь хэн ч төсөөлөөгүй байх.Улирлыг хүлээж байсан шиг эхлүүлж чадаагүй Ливерпүүл урьдчилсан шатанд Германы Хоффэнхаймийг төвөггүй буулган авсан ч хэсгийн тоглолтууд амар байсангүй.Севиллятай хоёр тэнцэхдээ хамгаалалтын чанар чансаагаа харуулж Ливерпүүл 16-с цааш явахгүй гэж энд тэндхийн экспертүүд итгэл дүүрэн хариулцгааж байв.Бүр Спартакийн талбай дээр 90 минут нүдсэн ч учираа ололгүй байсаар тэнцээтэй буцаж ирсэн үе ч бий.

Ливэрпүүл клубын 125 жилийн түүхэн дэх гайхамшигтай олон гоолыг оруулагч супер одыг бүх хөгжөөн дэмжигчид талархан хүлээн авч байгаа билээ. Хорьдугаар зууны эхээр 120 лигийн гоол оруулсан Сам Рэйбоулдаас эхлээд, 1920, 1930-аад оны Харри Чамбэрс, Гордон Хожсон, 1950-аад оны Билли Лиддэлл гэсэн топ гоолдогчид аль хэдийн Анфиэлдэд шинэ дуулиан биш болжээ, мэдээж Хант, Кийган, Далглиш, Раш, Фоулэр, Оуэн, Торрэс, Суарэз нарыг таалахаас өмнө. Тэднээс Салахын үзүүлж буй нөлөөнөөс илүүг үзүүлсэн тоглогч хэд бол? Рекорд бичлэг хийж эхэлснээс хой түүхэнд л лав алга. Клубын түүхэнд 447 өөр тоглогч гоолдсон байдаг бол Салах гоолын тоогоор аль хэдийн эхний 70-д багтжээ. Өнөө үе рүү дөхүүлэх ярих юм бол зөвхөн 12 тоглогч л түүнээс илүү гоолыг ПЛ-т хийжээ. 

Ливерпүүл vs Реал Мадрид

Ливерпүүл - 3 хожсон
Реал Мадрид - 2 хожсон
Тэнцээ - 0

1980/81 Европын цомын финал
Ливерпүүл 1-0 Реал Мадрид

2008/09 УЕФА Аваргуудын лигийн шөвгийн 16 
Реал Мадрид 0-1 Ливерпүүл
Ливерпүүл 4-0 Реал Мадрид
Ливерпүүл нийлбэр дүнгээр 5-0 харьцаатайгаар хожив.

2014/15 УЕФА Аваргуудын лиг хэсгийн шат
Ливерпүүл 0-3 Реал Мадрид
Реал Мадрид 1-0 Ливерпүүл

Ливерпүүл өмнө нь 13 удаа Аваргуудын лиг (Eвропын цом)-ын шөвгийн 8-д шалгаран тоглож 9-д нь дараагийн шатанд шалгарч байжээ.

Эвертоны эсрэг тоглолтоос ойлгосон зүйл гэвэл Вайналдум Ситигийн эсрэг цэвэрлэгээнд тоглох бололтой. Хэндо шар хуудас, Жан бэртлээс болж өнжих нь тодорхой энэ тоглолтонд Вайналдумыг #6 дээр тавих нь зөв сонголт байх. Учир нь Голланд тоглогчийг энэ улиралд Брайтоны эсрэг хамгаалагчаар тоглуулж л байсан. Жини маань ч урд шөнө муугүй цэвэрлэгч болж чадна гэдгээ харуулаад зогсохгүй тоглолтын шилдэгээр нэрлэгдсэн.

Улирал эхлэхээс өмнө менежер намайг цэвэрлэгчийн байрлалд тоглуулна гэж байсан бөгөөд одоо харин цаг нь ирсэн байна гэж Вайналдум өгүүлэв.

 

Хамгаалалт

Ливэрпүүл хэдийгээр довтолгоо зонхилсон тоглолт үзүүлсэн, хамгаалалт нягт байсныг дурьдая. Сити нийт 11 цохилт хийсэний 6 нь арван зургаа дотроос, эдгээрийн нэг нь ч хаалгаа онож цохиогүй байна. Энэ нь 2016 оны 10 сард лигийн цомд Маню-тай тоглосноос хойш анх удаа болсон байна. Үүнээс илүүтэйгээр 11 цохилтын 0.6 нь орж болохуйц цохилт байж, энэ нь нийт цохилтын 5 хувь ажээ. Эхний хагаст энэ үзүүлэлт 0.2 байсан бол хоёрдугаар хагаст нэмэгдсэн байна. Санэ 80 удаа бөмбөгөнд хүрсэн бөгөөд гоолын түлхүүр дамжуулалт өгч чадаагүй харин Жесус 25 удаа бөмбөгөнд хүрсэн нь талбай дээрх бүх тоглочдынхоос бага байсан байна. Тэрээр ганц цохилт л мөн гүйцэтгэжээ.Гурван тоглогч тус бүр 1 гоолын боломж, харин Силва 6-ыг үүсгэсэн боловч нэг нь ч оновчтой болж чадаагүй. 

Милнэр 5 такл, хоёр жигүүрийн хамгаалагч тус бүр 4, Окс болон Манэ хоёр тус бүр 3-ыг гүйцэтгэсэн нь хамгаалалтанд хэр тусалсныг харуулж байна. Ситигийн эсрэг хаалгаа хуурай манасан нь амархан байсан мэт боловч энэ улирал дөнгөж 3 дах баг болсон байна, (Кристал Палас, Волвэс). 


Довтолгоо

Хамгаалалтыг маш сайн гүйцэтгэсэн бол довтолгоо тэрнээс илүү байлаа. Эхний үед орж болохуйц гоолын боломж 1.7 байсан бол хоёрдугаар хагаст 0.1 болсон. Энэ индексийг 9 цохилтоор (эндээс 3 нь хаалганд орсон) үзүүлжээ. Салах довтолгооны гол хүн байсан бөгөөд 3 түлхүүр дамжуулалт хийсэн бол Манэ 6 дриббл гүйцэтгэсэн бөгөөд 3 чөлөөт цохилт авчирчээ. Үүний зэрэгцээгээр Милнэр СЛ-ын 7 дах дамжуулалтаа өгч, хүснэгтийг тэргүүлж байна. 2012-13 оны Златан болон Нэймар нар л 8 дамжуулалт өгчээ. Клоппыг ирснээс хойш Ситид 17 гоолыг хийгээд байгаа бөгөөд Арсенал, Ватфорд багуудтай тэнцжээ. Харин энэ улиралд 3 гоол хийсэн анхны баг, хоёр ч удаа 3-с дээш гоолыг оруулаад байна. 


Түүх манай талд

Сүүлийн 14 жилд СЛ-ын шөвгийн 4-т эхний тоглолтод 3-0 хожсон бүх баг дараагийн шатанд шалгарчээ (хүснэгт 1). Харин ганц Барселона л эхнийх 3 гоол алдсан ч дараагийн тоглолтод 6 гоол хийн цааш шалгарч байжээ. Түүнээс өмнө 2004 онд Депортиво Сансирод 4-1 хожигдон гэртээ Миланыг 4-0 хожиж гайхамшиг бүтээж байж. Хэрэв Ливэрпүүл хариу тоглотод 1 гоол хийхэд л Сити 5 гоол хийх шаардлагатай болно. Түүх манай талд.

 

Нийтэлсэн: Мээш

6-р сар

2014 оны өвөл Ливэрпүүлд ирэх гэж байх байгаад Челсид очсон билээ. Тэгвэл эцэст нь өнгөрсөн зун Ромагаас 36,9 сая паундаар Ливэрпүүлд газардсан. Энэ нь тухайн үед клубын рекорд үнэ байсан байна.

8-р сар

Примьер лигийн дебут тоглолтондоо гоол оруулсан. 
Улиралын нээлтийн тоглолтонд Викараже Роадэд оруулсан Салахын гоол нь түүнийг Ливэрпүүлийн төлөө дебут тоглолтондоо гоолдсон 12 дох тоглогч болгосон байна.

ЛИВЭРПҮҮЛ 2:0 Ньюкасл Юнайтэд
Гоол: Салах 40', Манэ 55'

Лорис Кариус 8/10 - Сайн тоглолтоороо бусдын бодлыг өөрчилж эхэлсэн Герман хаалгач Лорис Кариус ээлжит сайн тоглолтоо НЮ-ын эсрэг харууллаа. Хэдийгээр зочид олон аюултай боломж үүсгэж, түүнийг сандаргаагүй ч эхний үеийн төгсгөлд Мохамэд Диамэ маш аюултай цохиход мундаг ур чадвар гарган хааж чадсан юм. Улмаар эхний үеийг давамгайлж дуусгасан Ливэрпүүл үргэлжлүүлэн сайн тоглож чадснаар өрсөлдөгчдөө боломж олгоогүй билээ.

ТАА 7/10 - Залуу хүү Арнолд 5 тоглолт дараалан гараанд гарч тоглолоо. Хамгаалалтанд ачаалал багатай, довтолгоо дэмжиж, Салахад тусласаар тоглолтыг дуусгасан.

Энди Робертсон хэдхэн хоногийн дараа (3 сарын 11) 24 нас хүрнэ.

Шотландын Глазгоу хотод төрсөн тэрээр эхлээд бага сургуулийнхаа хүүхдийн багт тоглож байгаад Шотландын алдарт Селтикийн академи рүү шилжсэн байна. Гэсэн ч 15 настайдаа Селтикт гологдож, Күйнс Парк руу (Английн QPR клуб биш) явжээ.

Одоогоос 5 жилийн өмнө залуу хүү Роббо сонирхогчдын зэрэглэлд хөлбөмбөг тоглохын хажуугаар клубтээ бүтэн цагаар ажилладаг байв. Тэрээр оператарын ажил хийдэг байсан бөгөөд билет асуусан хүмүүст хариулдаг байж. Өглөө 9-өөс орой 5 цаг хүртэл ажиллаад, үргэлжлүүлэн 6 цагаас бэлтгэлдээ явдаг дайчин хүү байсан гэнэ. Маш шаргуу хүчин чармайлтын эцэст 2013 оны улиралд нэгдүгээр багтаа дэвшиж чадснаар Робертсон мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүлсэн байна.

Старриж маань улирлын үлдэж буй хугацаанд илүү их тоглоын тулд Вэст Бром руу зээлээр явлаа.

Ингээд 4-хөн жилийн өмнө лигийн тайтлын төлөө хүчтэй өрсөлдсөн алдарт САС хослол, түүнд тусладаг байсан 2 бацаан гээд бүгд Ливэрпүүлийг орхилоо доо.

Старриж маань дахиж Ливэрпүүлийн өмсгөлтэй тоглоно гэдэг юу л бол? Спартак Москваг 7:0-дсэн тэр тоглолт түүний хамгийн сүүлчийн улаан өмсгөлтэй талбайд гарсан тоглолт боллоо.

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх