РЭДС ЛИГ 2024 ТЭМЦЭЭНИЙ ДҮРЭМ
“Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб” ТББ–аас 10 дахь жилдээ зохион байгуулж буй Reds’ League 2024 тэмцээн нийт 7 долоо хоногийн турш үргэлжилнэ.
НЭГ. Тэмцээний зорилго
1.1. “Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб” ТББ–ын гишүүдийн хүсэл сонирхлыг дэмжиж, нэгдсэн зохион байгуулалтанд оруулан өрсөлдүүлж аварга багийг тодруулахын хамт тэдний чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлж, цаашлаад хөлбөмбөгийн спортыг бүх нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлахад үндсэн зорилго оршино.
ХОЁР. Тэмцээний удирдлага, зохион байгуулалт
2.1. Тэмцээнийг “Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб” ТББ–аас томилогдсон Зохион байгуулах комисс (ЗБК) удирдан зохион байгуулна.
2.2. Тэмцээн 2024 оны 4 сарын 20–ноос эхлэн Бямба гараг бүрийн өглөө 14:00-18:00 цагийн хооронд болно.
2.3. Тэмцээнийг ЗБК-оос томилсон шүүгчид шүүн явуулна.
2.4. Тэмцээнд оролцохыг хүссэн Копууд дараахи шаардлагыг заавал хангасан байна. Үүнд:
- “Ливэрпүүлийн фэн клуб”-ын гишүүн
- Бүртгэлийн хураамж 60,000₮
ГУРАВ. Тэмцээний журам
3.1. Reds’ League тэмцээний форматаар явагдана. (Лигийн тэмцээний дүрмээр)
3.2. Нэг баг 14-15 хүнтэй байх бөгөөд лигийн тэмцээнд нийт 8 баг лигийн тэмцээний журмаар өрсөлдөнө.
3.3. Рэдс лигийн тэмцээн нэг өдөрт 2 тойрог үргэлжилнэ.
3.4. Тэмцээний нэг үе 12 минут байх бөгөөд 2 үе тоглоно.
3.5. Байр эзлүүлэхдээ оноо тэнцсэн нөхцөлд хоорондын тоглолт, гоолын зөрүү, оруулсан гоол гэсэн дарааллыг баримтална
3.6. Тойргийн тоглолт бүрт багийн бүх тоглолч оролцоно.
3.7. Тоглолтын үеэр хийх сэлгээний тоо хязгааргүй бөгөөд талбайгаас гарсан тоглогч дахин сэлгээгээр талбайд гарахгүй. Зөрчвөл шууд улаан хуудсаар торгуулна.
3.8. Шүүгчийн гаргасан шийдвэр бүр эцсийнх байна.
3.9. Баг бүр менежертэй байх ба менежер нь тоглолтын статистик, багийн зохион байгуулалттай холбоотой асуудлаар ЗБК-ийг дэмжиж ажиллана.
3.10. Талбайн гадна болон талбай дээр зүй бусаар авирлах, бусдыг доромжлох, зодоон үүсгэх, спортын бус авир гаргасан тоглогчдын асуудлыг ЗБК шийдэж, тоглолт өнжүүлэх, цаашлаад тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээг авна.
3.11. Хэрэв тэмцээний журамд заагдаагүй зүйлс тэмцээний явцад тохиолдвол тэмцээний Зохион байгуулах комисс, найман багийн ахлагч нартай хэлэлцэн шийдвэр гаргах болно.
Рэдс лигийн тэмцээний баг тамирчиддаа амжилт хүсье!
“Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб” ТББ-ын Тэмцээн зохион байгуулах комисс
Тэмцээний зохион байгуулалтын асуудлаар: М. Баянжаргал, О. Чингис-Од
Бүртгэл, хураамж, хяналтын асуудлаар: О. Чингис-Од, Г. Лхагвасүрэн
Зохион байгуулалтын тодорхой саналд тэмцээнд оролцож буй 8-н багийн ахлагчид оролцоно.